Мэдээ мэдээлэл

2025-06-25 16:19:47

"Дархан хөвөн", "Дархан нэхий"-гийн хувьцааны ханш хамгийн өндөр өсжээ

alt

"Дархан хөвөн", "Дархан нэхий"-гийн хувьцааны ханш хамгийн өндөр өсжээӨнөөдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1,251,000 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

"Дархан хөвөн", "Дархан нэхий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр", "Ремикон" ХК (RMC -6.36%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 63,876 ширхэг нэгж эрхийг нийт 18,834,471 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 34041.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд  төгрөг боллоо гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв. 

Ангилал: