БИДНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

КОМПАНИЙ

Дархан нэхий ХК-ийн 2008 оны 12-р сарын 20-ны өдрийн компанийн үүсгэн байгуулах шийдвэрийн дагуу банк, санхүүгийн чиглэлийн охин компани болох Дэвжих нэхий ББСБ нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 06 дугаар сарын 25 өдрийн №140 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2011 оны 04-р сарын 21 өдөр Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 2019 оны 04-р сарын 10 өдөр богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тусгай зөвшөөрөл, 2023 онд Финтек зээлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг тус тус авч Дархан хот болон Улаанбаатар хотод 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Дархан нэхий ХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг хэрэглэгчдэд хамгийн сайн, таатай нөхцөлөөр өгөх мөн бусад охин компаниудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, урт богино хугацааны зээл олгох, шугам нээх, итгэлцэл авах зэргээр санхүүгийн үйлчилгээг үзүүлсээр 15 жилийн нүүрийг үзэж байна. Дэвжих нэхий ББСБ нь шинэлэг үйлчилгээг хүргэхээр зорин технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан финтек бизнес моделийг MONEY-T аппликейшнаар дамжуулан цар хүрээгээ илүү өргөжүүлэхээр зорин ажиллаж байгаа цомхон, чадварлаг, мэргэшсэн хамт олон юм.

ЭРХЭМ
ЗОРИЛГО

Харилцагч бүрийн зээлийн боломжид тохирсон зээлжих эрх, бүтээгдэхүүний нөхцөл, үйлчилгээг Илүү хялбараар шийдэж урт хугацааны харилцааг бий болгох.

АЛСЫН
ХАРАА

Ямагт шинийг эрэлхийлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ үргэлж хөгжүүлж, манлайлагч хамт олон байх.

ҮНЭТ
ЗҮЙЛ

Хариуцлагатай Харилцагч
Чадвараа бүрэн дүүрэн ашиглах хамт олон
Урт хугацааны Харилцаа
Илүү хялбараар шийдэх Үйлчилгээ

БҮТЭЦ УДИРДЛАГА

ДЭВЖИХ НЭХИЙ ББСБ ХХК-Н ТУЗ-ЫН ГИШҮҮД

Э.Батсайхан


ТУЗ-ийн дарга

С.Хулан


ТУЗ-ийн хараат гишүүн

Р.Сүмбэнхүү


ТУЗ-ийн хараат гишүүн

Д.Батжаргал


ТУЗ-ийн хараат бус гишүүн

Г.Ган-Очир


Гүйцэтгэх захирал

Б.Чанцал


ТУЗ-ийн хараат гишүүн
 
 
 
 

КОМПАНИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, БОДЛОГО

  • regulation Дүрэм
  • rules Журам
  • Бодлого

ТАЙЛАН